60 тэрбум, ЖДҮХС, Хөгжлийн банк, АСЕМ-ын хөрөнгөтэй холбоотой хэргийг шалгаж дуусчээ

Нийгэмд дуулиан үүсгээд байгаа хэд, хэдэн ноцтой том хэрэг бий. “60 тэрбум”, Оюу толгойн гэрээ, ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл авсан, Хөгжлийн банкны санхүүжүүлсэн төслүүд, оффшор бүсэд мөнгө байршуулсан, АСЕМ-ын үйл ажиллагаанд зарцуулагдсан хөрөнгөтэй холбоотой хэргүүдийг хуулийнхан жил дамнан шалгасаар байгаа юм.

Улсын ерөнхий прокурорын газраас эдгээр хэргийн шийдвэрлэлтийг түргэвчилж, хууль хяналтын байгууллагын өргөн бүрэлдэхүүнтэйгээр шалгах Ажлын хэсгийг байгуулсан билээ. Тэгвэл ажлын хэсэг хэргүүдийг хянаж дуусч байгааг өнөөдөр УЕПГ-аас мэдээллээ.

Зарим хэргийг ойрын хугацаанд шүүхэд шилжүүлэхээр зэхсэн гэнэ. Түүнчлэн мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу байгаа хэргүүдийг шуурхай шийдвэрлэхэд чиглэсэн даалгавар, чиглэлүүдийг  холбогдох байгууллагуудад өгөхөөр болжээ.

Эх сурвалж: news1.mn Г.НЯМ

SHARE