С.Баярцогтын оффшор бүсэд мөнгө байршуулсан, Оюу толгойн гэрээтэй холбогдох хэргүүдийг нэгтгэн шалгаж эхэлжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Сангийн сайд асан С.Баярцогтыг Их Британийн Виржинийн арлуудын оффшор бүсэд компани байгуулан Швейцарийн банкинд хөрөнгө байршуулсан гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгааг мэдэгдлээ.

Тэгвэл С.Баярцогтод холбогдох эрүүгийн хэргийг “Оюу толгой” төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх эрүүгийн хэрэгт нэгтгэн шалгаж эхэлсэн байна.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE