Зеленскийгийн өвөө дөрвөн танк, 15 герман цэргийг устгаж явжээ

Дэлхийн Хоёрдугаар дайны ялалтын өдөр Украины шинэ Ерөнхийлөгч Владимир Зеленскийгийн дайчин офицер өвөөгийн намтрыг хэвлэлүүд онцгойлон дурьджээ.

Дэлхийн хоёрдугаар дайнд оролцсон өвөө Семен Иванович Зеленскийгийнхээ Кривой Рог дахь шарил дээр Владимир Зеленский очиж, хүндэтгэл үзүүлсэн байна.

Семен Зеленский 1924 онд Кривой Рогт мэндэлжээ. Тэрээр 1942 онд цэрэг татагдан, Дэлхийн Хоёрдугаар дайны галын шугамд очжээ. 1944 он гэхэд миномётын салааны ахлагчаар томилогдсны зэрэгцээ “Улаан Од” одонгоор хоёр ч удаа шагнагдсан байна. “Улаан Од” одонг байлдааны онцгой гавьяа байгуулсан тохиолдолд л олгодог, Дэлхийн Хоёрдугаар дайны үеийн хамгийн эрхэм хүндтэй шагналд тооцогдож байсан юм.

1944 оны эхээр Семен Зеленскийгийн ахласан салааныхан Германы армийн дөрвөн танк, 15 цэрэг, офицерийг устгасан нь архивт тэмдэглэгдэн үлджээ.

news1.mn Р.Гэгээ

SHARE