ЯЛАЛТ БАЙГУУЛАХАД МИНЬ ТУСЛААЧ

 

JCI дархан салбар байгууллага, аймгийн ЗДТГазар хамтран “Ялалт байгуулахад чинь бид туслая” төслийг хэрэгжүүлсэн юм. Тус төслийн үр дүнд шалгарсан Дархан-Уул аймгийн Энэрэл сургуулийн 8Б ангийн сурагч Н.Уянга 2017 оны 3 дугаар сарын 14-нөөс 25-ны өдрүүдэд Австри Улсад болох “Тусгай олимп-2017” өвлийн наадамд Монгол улсаа төлөөлөн оролцохоор бэлтгэлээ базааж байгаа аж.

Тэрээр “ЯЛАЛТ БАЙГУУЛАХАД МИНЬ ТУСЛААЧ…Хэрэв би ялж чадахгүй бол ЯЛАЛТ АВЧРАХ ОРОЛДЛОГЫГ минь зоригжуулаач…хэмээн нийт Дарханчууддаа хандаж байна.

Тусгай Олимпийн Дэлхийн өвлийн наадамд 107 орны 2700 гаруй тамирчин өвлийн спортын 9 төрлөөр оролцох юм байна. 1100 дасгалжуулагч, 3000 сайн дурын ажилтан, 1200 хүндэт зочид, 5000 гэр бүлийн гишүүд, дэмжигчид, 800 хэвлэл мэдээллийн төлөөлөгчид, 800 конгресс, засгийн газрын төлөөлөл оролцох урьдчилсан тоо гарсан байна. Олимпийн наадмын томоохон спонсороор Audi, Coca Cola, Bank of Austria, Microsoft, ESPN зэрэг нэр хүндтэй компаниуд ажиллаж байгаа юм байна. Монгол улсаас манай аймгийн Тамирчинтай нийлээд нийт 14 тамирчин 5 зөвлөгч багш, сэтгүүлчдийн баг Австри улсыг зорино.

SHARE