Анжелина Жоли найз Селин Дионыгоо гомдоож, хүү Мэддокстоо компаниа гэрээсэлжээ

Канадын дуучин Селин Дионы намтраар бүтээж буй киноны гол дүрийг Анжелина Жоли бүтээхээс татгалзжээ. Олон жилийн турш ойр дотно найз гэгдсээр ирсэн ч дэмжигчид болон үр хүүхдэдээ өв болгон үлдээхээр шийдсэн кинонд нь Анжелина Жоли тоглохоос татгалзсанд Селин Дион тун сэтгэл гонсгор байгаа гэнэ.

Гэхдээ Анжелина Жолигийн татгалзсан учир нь хоёр найзын харилцааны зөрчил бус харин ажлын их ачаалалтай холбоотой бололтой. Жүжигчин эмэгтэй Marvel-ийн шинэ цувралд дүр авсны зэрэгцээ мөн НҮБ-ын дүрвэгчдийн асуудал эрхэлсэн элчийн ажлаа гүйцэтгэх мөн Их Британийн нэгэн бизнесмэн эртэй ойр дотно харилцаатай болсон зэрэг нь Селин Дионд татгалзсан хариулт өгөхөд хүргэсэн гэнэ.

43 настай Анжелина Жолигийн гэрээслэлийн тухай мэдээ мөн олны анхаарлыг татаад байна. Ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн тохиолдод өөрийн эзэмшлийн компаниа 17 настай хүү Мэддокстоо бүрэн шилжүүлж буйгаа гэрээслэлдээ дурьджээ. Мэддокс бол камбож хүү. Түүнийг олон жилийн өмнө үрчлэн авсан юм. Харин Пакс, Захар, Шайло, Нокс, Вивьен зэрэг бусад хүүхдүүдээ одоогоор Анжелина Жоли гэрээслэлдээ дурьдаагүй байгаа аж.

Гэрээслэлийн тухай мэдээ Брэд Питтийг ихэд бухимдуулсан сурагтай. “Гэр бүл цуцлуулах асуудал дээр дөнгөж нэг тохиролцоонд хүрээд байтал Мэддокст хөрөнгөө шилжүүлэх тухай гэрээслэл бичсэн нь Питтийг их бухимдуулсан” гэж ойрын гэх эх сурвалж мэдэгдсэн байна.

2016 онд дарвуулт онгоцоор аялж явахдаа Брэд Питт хүү Мэддокс руугаа уурлан хашгичиж, зохисгүй авир гаргасан нь тэдний гэр бүл салах эхний шалтгаан болсон гэж хэвлэлүүд дурьдсан нь бий.

Гэлээ ч Брэд Питтийн бухимдлыг үл хэрэгсэн Анжелина Жоли компанийнхаа нэрийг Maddox Jolie-Pitt Foundation болгон өөрчилжээ.

news1.mn Р.Гэгээ

SHARE