БЗД-ийн хэмжээнд ‘’Тээш’’ нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсүүд болон дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс  ‘’Тээш’’ нэгдсэн арга хэмжээг дүүргийн хэмжээнд амжилттай зохион байгуулж байна. Тус арга хэмжээ нь 5 дугаарын сарын 3-ны өдөр эхэлсэн бөгөөд дүүргийн алслагдсан гэр хорооллын замуудад хамтарсан хяналт, шалгалтыг зохион байгуулж байна.

Арга хэмжээний хүрээнд хулгайн эд зүйлс тээвэрлэж буй автомашинуудыг олж тогтоож, аралын дугаар сольж бүрэн бусаар замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдэд хяналт тавьж байгаа аж хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

SHARE