Төмөр зам дахь цагдаагийн газраас “Талархал”-ын өдөрлөг зохион байгууллаа

Төмөр зам дахь  цагдаагийн газраас алба хаагч, ажилтан, тэдний гэр бүлд цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагааг сурталчлах, ажил мэргэжлийн онцлогийг таниулах, гэр бүлийн гишүүдэд нь найрсаг уур амьсгал бий болгох зорилгоор үр бүтээлтэй сайн ажиллаж байгаа 16 алба хаагчийн аав, ээжүүдэд талархал, цэцгийн баглаа, гарын бэлгийг гардууллаа.

Цагдаагийн байгууллагын алба хаагчид гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хариуцлагатай хүнд, цаг наргүй боловч бахархалтай албанд өөрийн хүч, оюун санаагаа дайчлан төр, ард түмний өмнө өргөсөн тангарагтаа үнэнч, хоёргүй сэтгэлээр ажиллаж, амжилт гаргахад гэр бүлийн дэмжлэг туслалцаа их гэдгийг ямагт ойлгож, бидний ажлыг тусалж, дэмжиж байдаг аав, ээж, ах дүү, хань ижил, үр хүүхэд та бүхэндээ чин сэтгэлийн “ТАЛАРХАЛ” илэрхийлье.

SHARE