Нийслэлийн АН-ын даргад Д.Баттулга, Д.Пүрэвдаваа нар өрсөлдөнө

 

Б.Гал

Нийслэлийн Ардчилсан намын даргын сонгууль ирэх  дөрөвдүгээр сарын 2-нд болохоор товлогдсон. Энэ сонгуульд өрсөлдөгчдийг бүртгэх энэ сарын 16-ныг хүртэл үргэлжилнэ. Одоогоор Нийслэлийн АН-ын даргад өнгөрсөн дөрвөн жил нийслэлийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан, Сүхбаатар дүүргийн АН-ын дарга  Д.Баттулга өрсөлдөхөөр болжээ. Тэрээр өнгөрсөн баасан гаригт Дотоод сонгуулийн хороондоо бүртгүүлсэн байна.

Түүнээс гадна Баянзүрх дүүргийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа нэрээ дэвшүүлэхээр болсон байна. Тэрээр 2016 оны сонгуульд дүүргээ ялуулсан цөөхөн даргын нэг. Мөн өдгөө Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE