“Бургер кинг” идсэн гурван хүн ХӨСҮТ-д хүргэгдлээ

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Бургер Кинг” сүлжээ ресторанаар үйлчлүүлсэн гурван хүн хордлого авч ХӨСҮТ-д хүргэгджээ. ХӨСҮТ-ийн эмч нар  яг одоо нарийн шинжилгээ хийж эхэлжээ. Тиймээс юунаас болж хордсон талаарх мэдээлэл өгөхөөс татгалзаж байна.

Харин НМХГ-аас авсан мэдээллээр Хан-Уул дүүргийн улсын байцаагч нар газар дээр нь ажиллаж байна г.в

“Бургер Кинг” сүлжээ рестораныг 2015 онд “Макс” группийн оxин компани “Макс Центр” XXК оруулж иржээ.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE