300 сая төгрөгөөр үнэлэгдэх мансууруулах бодисыг хураалаа

Цагдаа нар их хэмжээний мансууруулах бодисыг хурааж авчээ.

Испаниас олон улсын шуудан илгээмжээр “Гашиш” гэх нэршилтэй мансууруулах бодисыг хилээр нэвтрүүлэхийг завдсан байна. Хурааж авсан бодисын нийт хэмжээ нь гурван кг байжээ. Зах зээлийн үнээр энэ нь 300 сая төгрөгөөр үнэлэгдэх юм байна.

Цагдаа нар уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

 

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE