Адууны өлөн гэдэс, ургамлын үндсийг хилээр гаргахыг завдлаа

Өмнөговь аймгийн Гашуунсухайт дахь хилийн боомтоор хүнд даацын автомашины ачсан нүүрсэн дор их хэмжээний ургамлын үндэс, адууны өлөн гэдсийг нууж БНХАУ руу нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн байцаагч нар өчигдөр илрүүлжээ.

Нүүрс ачсан 8294 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нүүрсэн дотроо 125 кг долоон боодол ургамлын үндэс нийт, 570 кг 20 боодол адууны хагас боловсруулсан өлөн гэдсийг нуусан байжээ.

Гаалийн байцаагч нар энэ хууль бус үйлдлийг таслан зогсоож хойшлуулашгүй ажиллагаа явуулан харьяаллын дагуу Ханбогд сум дахь цагдаагийн тасагт шилжүүлэн өгчээ. Уг хэргийг цагдаагийн байгууллагынхан шалгаж эхлээд байна.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE