Х.Энхжаргал: Оюутолгойн гэрээг заавал шалгах ёстой

АТГ-ын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарыг чөлөөлөх асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн юм. Ингэснээр энэ асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр шийднэ.

ХЗБХ-ны өчигдрийн хурлын үеэр АТГ-ын дарга Х.Энхжаргал томоохон хэргүүдийн талаар мэдээлэл өгсөн байна. Шинээр томилогдсон Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд анхаарал татсан 3 боть, 69 хэргийг өгсөн гэж байна.

Түүнээс гадна Оюутолгойн гэрээр заавал шалгах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. Тодруулбал, “10-аад хоногийн өмнө би Ерөнхийлөгч, Оюутолгойн гэрээг шалгах УИХ-ын ажлын хэсэгт Оюутолгойн гэрээтэй холбоотой шалгасан материалыг өгсөн. Энэ бол маш том хэрэг байсан. Бид үүн дээр амжилттай сайн ажилласан. Оюутолгойн хэрэг 90-ээд хувьтай байгаа байх гэж бодож байна. Хамтад нь маш нууц материал танилцуулсан. 33 их наяд төгрөг дээр гүйцэтгэх ажил, мөрдөн байцаалт явуулж болохгүй, нууцлалтай мэдээлэл Татварын ерөнхий газар дээр байсан. Прокурорын зөвшөөрлөөр АТГ хальт танилцсан” гэжээ.

 

Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА

SHARE