Шонхрын төлбөр дутуу авсан хэргийг хаана

Байгаль орчны яамны удирдлагууд шонхор шувуу хилээр гаргах зөвшөөрөл олгож, төлбөрийг нь дутуу авсан гэх асуудлыг хуулийн байгууллага шалгаж эхэлсэн билээ.

Тодруулбал, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Д.Даваасамба, одоо ажиллаж буй Г.Нямдаваа нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байдаг. Тэднийг нэг шонхроос 29.4 сая төгрөг авах ёстой атал 7 сая төгрөг хурааж улсад их хэмжээний хохирол учруулсан гэж иргэд үзэж байсан юм.

Тэгвэл АТГ-аас яамны газрын дарга нарын үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагагүй гэж үзэн хэргийг хаах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлжээ.

Засгийн газар 2015-2016 онд хилээр гаргах шонхрын тоог баталсан тогтоолыг нууцаар гаргасан. Энэ нь байгаль хамгаалагчид, иргэдийг бухимдуулж багагүй маргаан үүсгэж байсан юм.

Эх сурвалж: news1.mn

SHARE