Хүн худалдаалсан гэр бүлийн гишүүдийн ялыг хэвээр үлдээв

Насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлж ашиг олдог байсан гэр бүлийн гишүүдэд шүүхээс ял оноолоо. Нэг гэр бүлийн 4 гишүүн 13-38 насны эмэгтэйчүүдийг олон жилийн турш бэлгийн мөлжлөгт байлгаж биеийг нь үнэлүүлдэг байсныг Эрүүгийн цагдаагийн албанаас илрүүлэн шалгаж эхэлсэн юм. Хохирогчид жирэмсэн болж хүүхэд төрүүлсэн ч худалдагдсаар байсныг мөрдөн байцаалтын явцад мэдүүлжээ.

Уг хэрэгт холбогдох анхан шатны шүүх хурал өнгөрсөн 1 дүгээр сард болж П.Загдсүрэнд 10 жилийн хорих ял, О.Дарханбаярт найман жилийн хорих ял, охин Ө.Дөлгөөнтуул, хүү Ө.Гарьдмагнай нарт таван жилийн хорих ял тус тус оногдуулсан. Шүүгдэгчид давж заалдсанаар давж заалдах шатны шүүх хурал саяхан болж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Эх сурвалж: news1.mn

 

SHARE