Цайнд сүү бага хийлээ гэж ээжийгээ хөнөөсөн этгээдэд 16 жилийн ял оноов

Их Британийн Ковентри хотын 47 настай Томас Уэствүдэд хүний амь бүрэлгэснийх нь төлөө 16 жилийн ял оноолоо. Ялыг чанга дэлгэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Томас Уэствүд нь гэртээ өглөөний цай ууж суухдаа 68 настай төрсөн эхийгээ цайнд нь сүү бага хийлээ гэсэн шалтгаанаар 17 удаа хутгалж амийг нь бүрэлгэсэн гэнэ. Цагдаа нар түүнээс мэдүүлэг авахад “Ээж өөрөө над руу хутга бариад дайраад байсан тул аргагүй хамгаалалт хйисэн” гэж мэдүүлсэн байна. Гэвч хэсэг хугацааны дараагаар өмнөх мэдүүлгээсээ буцаж хийсэн хэргээ хүлээжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE