НМХГ: Хордлого өгсөн хоолны махны шинжилгээний хариуг хүлээж байна

Нийслэлийн SSM /Singapore school of Mongolia/ сургуулийн багш сурагчид олноор хоолонд хордсон тохиолдол энэ сарын 6-нд гарсан.

ЭМЯ-наас мэдээлснээр эмч нарын баг голомтод ажиллаж тус сургуулийн 186 багш, сурагчаас асуумж судалгаа авахад 84 хүнд эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн. Үүнээс 43 нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бол 41 нь өрхийн эмчийн хяналтад байгаа гэсэн юм. Үүнээс хойш албаныхан болон сургуулийн зүгээс ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна.

НМХГ-аас энэ талаар тодруулахад “Махны шинжилгээний хариуг хүлээж байна. Мал эмнэлгийн газрын лабораторид шинжлүүлэхээр өгсөн юм билээ. Уг нь өнгөрсөн даваа гаригт хариу гарах ёстой байсан” гэв.

Харин сургуулийн зүгээс шинжилгээний хариу гартал ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа юм.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE