“Биокомбинат” УТҮГ зөвшөөрөлгүй газрыг ашиглахыг оролдов

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байрлах “Биокомбинат” УТҮГ зөвшөөрөлгүй газрыг ашиглаж хашаалсан тохиолдлыг мэргэжлийн хяналтын байгууллагаас зогсоожээ. Тодруулбал, өөрийн эзэмшлийн газрын хэмжээ, байршлыг дур мэдэн өөрчилсөн байна.

Энэ зөрчлийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагч нар илрүүлэн Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авчээ.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE