90 гр “Wendy bakery”-г 350 гр хэмээн худалдаалдаг байжээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хүнсний үйлдвэрүүдэд ашигладаг жин хэмжүүр, савласан бүтээгдэхүүний тоон хэмжээг шалгажээ. Шалгалтаар үнсний үйлдвэрүүдэд ашигладаг жин хэмжүүр улсын баталгаагүй, савласан бүтээгдэхүүний цэвэр тоон хэмжээг бичээгүй зөрчлүүд илэрсэн байна.

Тухайлбал, “Бест Ийст” ХХК-ний “Wendy bakery” үйлдвэрийн бүтээгдэхүүн
шошгон дээр 350гр гэж байсан бөгөөд электрон жин дээр жинлэхэд 90 гр байсан. Мөн бусад бүтээгдэхүүний шошгон дээр бүтээгдэхүүний цэвэр тоон хэмжээг бичээгүй зөрчил илэрчээ. “Артизон” ХХК-ний талх, нарийн боовны үйлдвэрт ашиглаж байсан жин хэмжүүр улсын баталгаагүй, бүтээгдэхүүнүүд нь хаяг шошгогүй, савласан бүтээгдэхүүний цэвэр тоон хэмжээг бичээгүйг тогтоожээ. “Тайван зул” ХХК-ний 450 граммаар савласан “Тунгалаг” пүнтүүз нь 415 грамм байжээ.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE