Парисын Эх дагинын сүмд өргөсөн хандив 1 тэрбум евро хүрлээ

Франц төдийгүй дэлхийн алдартай түүхэн дурсгалуудын нэг болох Нотр-Дам буюу Парисын Эх дагинын сүмийг сэргээн засахад зориулж өргөсөн хандивын хэмжээ 1 тэрбум еврод хүрсэн тухай “Le Parisien” сонин мэдээлэв.

Хандив ихэвчлэн томоохон компаниуд, бизнес эрхлэгчдээс, мөн Францын Соёлын яамны сонгосон олон нийтийн дөрвөн сангаар дамжин орж байгаа аж. Сүмийг сэргээн засахад хандив өргөж болох цахим хуудас нээснийг тус яамны сайд Франк Риестер лхагва гарагт “Twitter” хуудсандаа мэдээлжээ.

Нотр-Дамын сүмд дөрөвдүгээр сарын 15-ны орой гал гарсан бөгөөд маргааш өглөө нь бүрэн унтрааж чадсан юм. Сүмийн дээд хэсэгт хийж байсан засварын ажлын явцад гал гарсан байж магадгүй байна. Түймэрт сүмийн орой, цаг, дээврийн ихэнх хэсэг сүйдсэн юм.

Эх сурвалж: news1.mn

SHARE