Их Британийн Хатан хааны гэр бүл түүхэндээ анх удаа эрэгтэй асрагчтай болно

Их Британийн ханхүү Харри болон Сассексийн ахайтан Меган Маркл нар мөдхөн мэндлэх хүүхдээ эрэгтэй асрагчаар асруулах бодолтой байгаагаа ярьжээ. Их Британийн Хатан Хааны гэр бүлийн түүхэнд өмнө нь хүүхдээ эсрэгтэй асрагчаар асруулсан удаагүй юм байна.

Их Британийн Хатан хааны гэр бүлийнхэн уламжлалын дагуу Норландын коллежийг асрагч мэргэжлээр төгсөгчдөөс сонгож ажиллуулдаг гэнэ. Гэхдээ өмнө нь дандаа эмэгтэй асрагч авч байж. Мэдээж, асрагчийн анги болохоор эмэгтэйчүүд голцуу суралцдаг. Гэхдээ 2018 онд хоёр эрэгтэй асрагч төгссөн юм байна.

Хүүхдийнхээ асрагчид ханхүү Харригийн гэр бүл жилийн 70 мянган паундын цалин өгөхөд бэлэн байгаа гэнэ. Норландыг төгссөн асрагч нар дунджаар жилийн 26 мянган паундын цалинтай байдаг ажээ.

Үүнээс өмнө ханхүү Харри болон түүний гэргий Меган Маркл нар Хатан хааны гэр бүлийн өөр нэгэн уламжлалыг зөрчихөөр шийдснээ зарласан удаатай. Энэ нь Хатан хааны гэр бүлийнхний амарждаг Гэгээн Мариагийн эмнэлгийн Линдогийн жигүүрт бус харин гэртээ ойр газар амаржихыг хүсч буй тухайгаа хэлсэн нь юм.

news1.mn Р.Гэгээ

SHARE