Парисын Дарь эхийн сүмд тэрбумтнууд хэдийг хандивлаж байна вэ?

 

Францын төдийгүй Дэлхийн түүх соёлын үнэт өв болсон Парисын Дарь эхийн сүмд гал гарч, ихээхэн хохирол амссан. Тэгвэл дэлхий даяар үнэт өвөө хурдхан сэргээн босгохоор тусламжийн гараа сунгаж эхэллээ. Үүнд тэрбумтнууд олноор оролцож байгаагийн заримыг дурьдая.

Louis Vuitton, Christian Dior, Fendi, Celine, Sephora, Hennessy, Hublot зэрэг дэлхийн хамгийн үнэтэй брэндүүдийн толгой компани LVMN –ийн эзэн тэрбумтан Бернар Арно 200 сая ам.доллар хандивлахаар болсноо зарлажээ. Арно 76 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр дэлхийн баячуудын жагсаалтын гуравдугаар байрт бичигдэж байгаа.

L`Oreal-ийн тэргүүн, дэлхийн толгой баячуудын 15-д бичигддэг, 49.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Франсуаза Беттанкур-Майерс мөн 200 сая ам.доллар хандивлахаа зарлав.

Gucci, Saint Laurent, Balenciaga, Alexander McQueen зэрэг брэндийн эзэмшигч Францын тэрбумтан Франсуа Пино болон түүний гэр бүлээс 100 сая ам.доллар хандивлах гэнэ. Тэрбээр 29.7 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр дэлхийн толгой баячуудын 30-д жагсаж байна.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE