Далай ламаар гутлаа үнсүүлэх үү, ноёд оо?!

Д.Бат-Очир

Хэд хоногийн өмнө, энэ сарын 11-нд Ромын пап Франсис Өмнөд Суданы ерөнхийлөгч Салва Кайир, эсэргүүцэгч хүчний тэргүүн Рик Мачар нартай уулзлаа. Энэ үеэр Ромын пап тэдний хөлийг үнсэж, дахин иргэний дайн дэгдээхгүй байхыг хүссэн байна.

Ромын пап “Би та бүхнээс энх тайвныг сахиулахыг хүсч байна” гэжээ.

Одоо 82 настай Ромын пап хүнээр түшүүлж очоод Өмнөд Суданы ерөнхийлөгч, тус улсын сөрөг хүчний хоёр удирдагчийн гутлыг үнссэн нь дэлхийг сэрдхийлгэсэн явдал болсон юм.

Гэвч Өмнөд Суданы нөхцөл байдал Ромын папыг ингэхэд хүргэснийг дэлхий ойлгож байгаа.

Манай улс ч Өмнөд Суданаас дутахааргүй байдал руу чиглээд байгааг хэлдэг хүн сүүлийн үед олон боллоо.

Гадаад ертөнцөд ч, дотооддоо ч эмх замбараагаа алдаж, хуульт ёсыг уландаа гишгэсэн явдлууд тоогоо алдлаа.

Монголчуудын төрдөө итгэх итгэл ч бөхөж байна.

Ийм байхааргүй Монгол Улсыг улстөрчид гэгддэг хэдхэн хүн ийм царайтай болсонд бүх учир бий.

Тиймээс Ромын пап Өмнөд Суданы ерөнхийлөгчийн гутлыг үнссэн шиг Далай ламаар гутлаа үнсүүлэх үү ноёд оо гэж асуумаар болж байна.

Эх сурвалж: news1.mn

SHARE