Япон Мессигийн төлөө “Реал Мадрид”, “Барселона” өрсөлдөж байна

Японы “Токио”-гийн 17 настай 173 сантиметр өндөртэй Такефуса Кубо хэмээх хүү дэлхийн хөлбөмбөгийн грандуудын анхаарлыг гойд татаж, хоорондоо өрсөлдөхөд хүргэжээ.

Ирэх зургаадугаар сард Кубо 18 нас хүрэх тул түүнтэй гэрээ байгуулж багтаа элсүүлэхээр Испанийн “Реал Мадрид” болон “Барселона” мөн дэлхийн хөлбөмбөгийн хамгийн өндөр үнэтэй наймааг хийсэн Францын ПСЖ ч бас тансаг саналаар татаж буй сурагтай.

Кубо өмнө “Барселона”-гийн академид 10-15 насандаа суралцсан юм байна. Гэвч “Барселона”-гийн академийг насанд хүрээгүй хүүхдийг хууль бусаар эгнээндээ элсүүлсэн гэх хэрэг мандаж, Кубо нутгаа зорьжээ.

 

Ингээд Япондоо очоод “Токио”-д тоглох болсон байна. Түүний тоглолтын арга барил, мөн солгой хөлөөрөө тоглодог нь Япон Месси гэх хоч авахад хүрчээ.

news1.mn Р.Гэгээ

SHARE