“Жаст-“ын Ш.Батхүү хэргээс мултарч, С.Баяр нар “ял” завшина

Д.Бат-Очир

Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаалсан “Жаст”-ын Ш.Батхүүгийн өрийг Эрсдлийн сангаас нь төллөө. Ингэснээр Эрдэнэт үйлдвэр “Стандарт” банкны барьцаанаас гарсан гэж Шадар сайд Ө.Энхтүвшин мэдэгдэв. Угтаа “Жаст”-ын Ш.Батхүүгийн өрийг Монголын төр төлчихөж байгаа юм.

Уг нь  “Жаст”-ын Ш.Батхүүгээр өрийг нь төлүүлэх боломжит хугацаа эрх баригчдад зөндөө байв. Энэ хэрэг 2013 онд ил болсон. Ш.Батхүү компаниа дампууруулж, хэрэг үүссэн байдаг.

Гэсэн ч зургаан жил энэ хэвээрээ байсаар эцэст нь төр өрөнд унаж, төлөв.

Одоо цаашид хэрхэх вэ гэдэг тун бүрхэг болж байна. Эрх баригчдын зүгээс “Жаст”-ын Ш.Батхүүгээр өрийг нь төлүүлнэ л гээд байгаа. Гэвч чадахгүй.

Удахгүй “Жаст”-ын Ш.Батхүү хуулийн дагуу сул чөлөөтэй иргэн болоод гараад ирнэ. Ард нь энэ бүхний хариуцлагыг улс төрийн хувьд ч болтугай хүлээх ёстой байсан С.Баяр, Д.Сугар, Ч.Ганзориг нар бас үлдчихнэ. Ийм гаргалгааг тэд аль хэдийнэ хийчихсэн гээд л бодчих.

Харж л байгаарай, “Жаст-“ын Ш.Батхүү хэргээс мултарч, С.Баяр нар “ял” завшина.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE