Хятадын марафонч хоёр километр дугуйгаар яваад бүх насаараа тэмцээнд оролцохооргүй болов

Хятадын Сучжоу хотод болсон олон улсын марафонд 22 мянган тамирчин оролцжээ. Гэвч гүйлтэд оролцсон тамирчдаас нэгэн бүсгүй бүх насаараа дахиж тэмцээнд оролцох эрхгүй болсон байна.

Бүсгүй барианд орохдоо 5 цаг 38 минут 36 секундын хугацаа тэмдэглүүлсэн аж. Гэвч сүүлийн хоёр километрийн зайд нисэх мэт буюу ердөө долоон минут 10 секундын хурдалжээ. Үүнийг тэмцээнийг зохион явуулагчид хянаж үзээд сүүлдээ дугуй унаад давхиад ирснийг нь олж тогтоосон байна. Ингээд цаашид марафонд оролцох эрхгүй болжээ.

Дэлхийн эмэгтэй марафончдын дээд амжилтыг Их Британийн тамирчин Пола Рэдклифф 2 цаг 15 минут 25 секундээр эзэмшдэг.

news1.mn Р.Гэгээ

SHARE