“Капитал” банкийг зориуд дампууруулсан  уу?

Д.Бат-Очир

Олон эх сурвалжийн олон давтамжтай мэдээллээр Монголд банк дампууруулдаг бизнес байдаг.

Их гарын бизнес л дээ.

Нөлөө бүхий улстөрчид, бас бэл ихтэй бизнесмэнүүдийн хийдэг ажил гэдэг юм.

Учир нь банк дампуурсны маргааш хамгийн их хонжоо олж, “таргалдаг” хүмүүс нь эд гэж байгаа.

Ард банк, Даатгал банк, Сэлэнгэ банк,  Монгол хоршоо банк, ХОТШ банк, Сэргээн босголтын банк, Төв Ази банк, Анод банк, Зоос банк, Монгол шуудан банк, Хадгаламж банк… одоо Капитал банк дампуурлаа.

Эдгээр банкны дампуурал болгоны ард юу яригддагийг энд нурших илүүц биз ээ.

Гэвч бараг бүгдээрээ нэг л “загвар”-аар дампуурдаг юм.

Хамгийн сүүлд төрөөс дампуурлыг нь зарлаад байгаа Капитал банкны тухайд дээрх хардлагыг улам нэмж буй юм.

Энэ банк дампуурлаа гэхэд сүүлийн хэдэн банкны дампууралтай ямар нэг байдлаар холбогддог, энэ цаг үеийн мэдээлэлд хамгийн ойр Г.Алтан хатагтай гарч ирлээ. Тэрбээр Капитал банкны хамгийн том хадгаламж эзэмшигч байсан бөгөөд 80 тэрбум төгрөгөө хадгалуулж байжээ.

Мөн энэ банкны дампуурлыг зарласны маргааш “Монгол Улсын юм болгоны хохирогч” Оюунцэцэг гэдэг эмэгтэй Монголбанкны гадаа очоод эсэргүүцлийн жагсаал суулт хийгээд бас гараад ирэв.

Түүнчлэн төрийн хариуцлагатай алба хашиж байгаа УИХ, Засгийн гаүрын гишүүд Капитал банк хэдэн жилийн өмнөөс “эвгүйтсэн”, өнөөдөр л дампуурч байна гэсэн агуулга бүхий тайлбарыг өглөө.

Энэ бүхнээс Капитал банкийг зориуд дампууруулсан  уу гэсэн хардлага үүсч, улс төр бизнесийн хүрээнийхэн ингэж яриад эхэлжээ. Үнэн ч байж мэдэх юм.

Эх сурвалж: news1.mn

SHARE