СЭТГҮҮЛ ЗҮЙН САЛБАРТАА НЭР ТӨРТЭЙ АЖИЛЛАЖ БУЙ СЭТГҮҮЛЧИЙГ ОРОН СУУЦААР ХАНГАНА

Мөн монголын үзэсгэлэнт байгалийг гэрэл зураг, дүрсэнд мөнхлөхөд сэтгүүлч, уран бүтээлчдийн үүрэг их тул ирэх зун 15 хүний бүрэлдэхүүнтэй “Уран бүтээлчдийн баг” бүрдүүлж тойрон аялал хийхийг урьлаа. Уулзалтын үеэр МСНЭ-ийн Орон нутаг хариуцсан дэд тэргүүн С.Шаравдорж аймгийн Засаг даргыг 100 жилийн ойн медалиар шагнасан юм. Мөн хэвлэл мэдээллийн салбарт 15 дахь жилдээ ажиллаж буй Р.Дуламрагчааг “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагналаа. Ийнхүү Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагуудыг хүлээн авч уулзахдаа, иргэдийг мэдээллээр хангахгүй байгаа төрийн албан хаагч, ёс зүйгүй аашилж, хүнд суртал гаргаж буй албан тушаалтаны буруу үйлдлийг байнга хэлж, сануулж, бурууд үг хурц, зөвд хүнлэг,  шударга байхыг сэтгүүлчдээс хүссэн юм.
Эх сурвалж: erdenet.mn
SHARE