Прокурор эсэргүүцсэн ч шүүх суллав

Б.Гал

Хөгжлийн банкны хөрөнгтөтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг хоёрдугаар сарын 21-нд баривчилж хорьсон. Улмаар 24-нд 14 хоногоор сунгасан. Энэ хугацаа энэ баасан гариг буюу 10-нд дуусах байв. Гэсэн ч шүүх өчигдөр Б.Гарамгайбаатарыг суллав.  Учир нь Б.Гарамгайбаатар хоригдсон цагаасаа эхлэн өлсгөлөн зарлаж, улмаар бие нь муудсан учир шүүх ийн шийджээ. Харин өнөөдөр шүүх дахин хуралдаж Н.Батбаярыг суллалаа. Прокурорын зүгээс Н.Батбаярыг хорьж шалгах шаардлагатай гэж буй аж. Шүүх хурал дээр үүнийгээ мэдэгдсэн ч шийдвэр нь Н.Батбаярыг суллах нь зүйтэй гэж гарчээ.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE