Нийслэлийн прокурор Д.Баярмагнай ажлаа өгөхөөр болов

Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Баярмагнай өчигдөр өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө гаргажээ.

УИХ-аас Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон дагалдах бусад хуульд өөрчлөлт оруулж баталсан. Энэ хүрээнд Улсын Ерөнхий прокурор, орлогч прокурор нарыг огцруулан шинэ томилгоог хийж эхлээд байгаа юм.

Түүнчлэн нийслэлийн прокурорын орлогч прокурор Ж.Сандагсүрэнг чөлөөлөх асуудал хуулийн байгууллагын хүрээнд яригдаж байгаа бөгөөд түүний оронд нийслэлийн прокурорын газрын Хяналтын прокурор Н.Амарсанааг томилохоор  ашиг сонирхлыг нь шалгуулахаар АТГ-т хүргүүлжээ.

Эх сурвалж: news1.mn

SHARE