Ханхүү Харри Их Британид Fortnite-ийг хориглохыг шаардав

Их Британийн ханхүү Харри улсынхаа нутаг дэвсгэрт онлайн-тоглоом Fortnite-ийг хориглохыг шаардлаа. Түүний өгүүлснээр бол энэ тоглоом нь хүмүүсийг донтуулахаас өөр ямар ч ашиг тусгүй эд ажээ. Эцэг эх нь хүүхдүүдээ бүрэн хянаж чадахгүй байгаа үед энэхүү тоглоом хүүхдүүдэд хор уршиг тарьж болзошгүй гэж тэрбээр үзсэн байна. Ханхүү тусгай сэтгэлзүйчидтэй уулзан судалгаа явуулсны эцэст ийм үзэл бодолд хүрсэн гэнэ.

“Fortnite-ийг хориглох ёстой. Гэртээ ийм тоглоом тоглосноор хүнд ямар ашиг байна вэ? Энэ тоглоом бол хүнийг дасгаж, донтуулж, байнга дэлгэцийн өмнө барьж байхад л зориулсан. Өөр ямар ч ашиг тусгүй” хэмээн ханхүү Харри өгүүлжээ.

Fortnite тоглоом 2017 оны долдугаар сард анх дэлгэрч, өнгөрсөн сард нийт 250 сая хэрэглэгч бүртгүүлэн, тоглож байна гэсэн тооцоо гарсан юм.

News1.mn Р.Гэгээ

SHARE