ХАЙР ДҮҮРЭН ГАРААР 55 ЭМЭГТЭЙД ТУСЛАНА

Дархан-Уул аймгийн “Эмэгтэйчүүдийн холбоо” үүсгэн байгуулагдсаны 55 жилийн ойн баяр 2017 онд тохиож байгаа юм. Тус холбооныхон 55 жилийн түүхэн ойгоо угтан аймгийнхаа амьдралын боломжгүй 55 эмэгтэйд туслаж, багахан ч гэсэн сэтгэлийн дэм үзүүлэх зорилгоор ХАЙР ДҮҮРЭН ГАРаяныг эхлүүлэх гэж байна.

“Хайр дүүрэн гараараа, Халуун сэтгэл түгээцгээе” уриатай тус аяныг 03 дугаар сарын 08-ны өдрөөс албан ёсоор эхлүүлэн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг дуустал үргэлжлүүлэх аж.

Аяны хугацаанд нийт 55 эмэгтэйд их бага хэмжээний тусламж, дэмжлэг үзүүлж баярлуулах юм байна.

Эх сурвалж: darkhan.gov.mn

SHARE