Бритни Спирс сэтгэц мэдрэлийн эмнэлэгт нэг сар хэвтэнэ

Нэрт дуучин Бритни Спирс сэтгэц мэдрэлийн эмнэлэгт нэг сар хэвтэж, курс эмчилгээ хийлгэхээр болжээ.

Сүүлийн үед дуучин эмэгтэйн эцэг Жеймс Спирсийн бие муудсан нь сэтгэл санааг нь зовоож, маш тогтворгүй түгшүүртэй байдалд хүрсэн гэнэ. Жеймс Спирс богино хугацаанд хоёр ч удаа хүнд хагалгаанд орсон юм байна. Хоёр дахь хагалгааны дараагаар хүндрэл үүсч бие нь муу байгаа ажээ.

Харин Бритни Спирсийн хувьд сэтгэлзүйн тогтворгүй байдлын улмаас 2008 оноос хойш сэтгэлзүйчийн хатуу хяналт дор байгаа гэдэг.

Түүнийг фитнессийнхээ багштай гэрлэхийг хүссэн ч эцэг нь хориглож буй тухай мэдээ сар хагасын өмнө түгээд амжсан.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE