Женнифер Лопес тайчигч эмэгтэйн дүрд хувирснаа харуулав

Мөдхөн 50 насны босго давах гэж буй дуучин, жүжигчин Женнифер Лопес олон нийтийн сүлжээнд ягаан дотор хувцастай гэрэл зургаа оруулж хоёр сая лайк цуглуулсны зэрэгцээ магтаалын сэтгэгдлээр булуулжээ.

Тэрбээр зүгээр ч зураг оруулсангүй. Hustlers уран сайхны кинонд тайчигч эмэгтэйн дүрийг бүтээж буй бөгөөд дүрдээ хэрхэн хувирснаа олон нийтэд харуулахын зэрэгцээ мөн кинондоо олны анхаарлыг татах гэсэн алхам байв.

“Хонгор минь, би аюултай бүсгүй шүү. Чи нэг зүйлийг мэдэж ав… Рамона халуухан” хэмээн Женнифер Лопес зурагныхаа дор бичжээ.

Женнифер Лопес тайчигч эмэгтэйн ажил, амьдралын талаар өгүүлсэн тус кинонд гол дүрийг бүтээж буй юм.

news1.mn Р.Гэгээ

 

SHARE