Боомтууд цахим системд нэвтрэв

Улс хоорондын ачаа тээвэр дамжин өнгөрдөг 7 боомтод “Тээврийн нэгдсэн систем” хэмээх цахим системийг ашиглаж эхэллээ.

Тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохион байгуулах ажлыг цахимжуулах зорилгоор Автотээврийн тухай хууль болон холбогдох хууль, тогтоомж, дүрэм журмуудад нийцүүлэн тээвэр төлөвлөлт, бүртгэл, зорчих зөвшөөрлийн бичиг олголт, тээвэрлэлтийн статистик мэдээ, тайлан гаргаж, илгээх зориулалт бүхий системийг Автотээврийн үндэсний төвөөс нэвтрүүлж байгаа нь энэ аж.

Энэхүү системийг ашиглаж эхэлснээр ЗТХЯ, ГЕГ, ХХЕГ, уурхайнууд, Гашуунсухайт авто зам болон тээвэрлэгч аж ахуй нэгж байгууллагууд болон АТҮТөв хооронд мэдээлэл солилцох боломж бүрдүүлж цаг алдалгүй, хүндрэл чирэгдэлгүй цаасыг багасгаж цахим хэлбэрээр мэдээлэл илгээх хүлээн авах боломжтой болж байна.

Цахим систем нь:

  • Улс хооронд болон хот хооронд, орон нутгийн ачаа, аюултай ачаа, овор ихтэй ачаа, дамжин өнгөрөх тээвэрлэлт хийж буй ААНБ бүртгэх,
  • Ачаа тээврийн төлөвлөлт хийх, осол, зөрчил бүртгэгдэх
  • Статистик тайлан мэдээг төрөл, ангилал, хугацаагаар нэгтгэгдэх
  • Хил нэвтрэх зөвшөөрлийн бичиг авахад аж ахуйн нэгжүүд тээврийн хэрэгслийн болон жолоочийн мэдээллээ оруулж шаардлага хангаж байгаа эсэхээ мэдэх
  • Тээврийн хэрэгсэл болон мэргэшсэн жолооч давхцахгүй
  • Уурхайнууд шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдээр тээвэрлэлтээ гүйцэтгүүлэх
  • ААНБ-ын мэдээллийг нэг цонхноос харах боломжтой
  • Хүний хүчин зүйл нөлөөлөл орох боломжгүй зэрэг олон давуу ажээ.

Эх сурвалж: news1.mn

SHARE