Харвардын эшлэлүүдээс хэрэгжүүлээрэй

Харвардын сургуулийн тухай та лавтайяа мэдэх биз ээ. Дэлхийн хамгийн том сургууль. Энэ сургуульд элсэх хамгийн хэцүү. Хэрэв элсээд төгсөхөд дэлхийн хүн боллоо л гэсэн үг. Монгол Улсаас Харвардад сурсан хүн тун цөөхөн.

Магадгүй та болон таны хүүхэд энэ алдартай сургуулийг зорихоор тэмүүлж байгаа юм биш биз.

Харвардын их сургууль яагаад ийм алдартай юм бол гэж та боддог л байх. Агуу бүхэн энгийн байдаг, энгийн бүхэн агуу гэж алдарт эшлэл бий.

Харвардын их сургууль алдартай байдгийн шалтгаан ерөөсөө л энэ. Та доорх эшлэлүүдийг амьдралдаа хэрэгжүүлж чадвал тус сургуулийн шилдэг төгсөгч болно гэсэн утга бүхий алдарт эшлэлүүд тус сургуулийн номын сангийн хананд хадаастай байдаг гэнэ. Та дараах эшлэлүүдээс амьдралдаа хэрэгжүүлээрэй.

Ингээд тус эшлэлүүдийг хүргэе.

  • Хэрэв одоо чи унтвал мөрөөдлөө зүүдэлнэ. Харин унтахын оронд сурвал тэрхүү мөрөөдлөө амьдралд хэрэгжүүлж чадна.
  • Сурахын зовлон ердөө тур зуурынх бол сураагүйн зовлонг мөнхийнх байдаг.
  • Чи хэтэрхий оройтсон гэж бодож байгаа бол шантрах бус яг одооноос бүх хүчээрээ урагшил.
  • Амьдрал зөвхөн хичээл сургууль биш. Гэхдээ та амьдралынхаа ядаж энүүхэн хэсгийг туулж чадахгүй бол ер нь юу хийж чадах хүн бэ?
  • Өнөөдөр хийх ёстой бол өнөөдөр л хий.
  • Амжилт хүн бүрт ирдэггүй. Гэхдээ зөвхөн өөрийгөө төгөлдөржүүлж шийдмэг байсан хүнд ирдэг.
  • Цаг хугацаа харван оддог.
  • Өнөөдрийн биеийн амрыг харсан хандлага маргаашийн нулимс болох магадлалтай.
  • Дахиад ганцхан цаг хичээлээ хийчих. Тэгвэл илүү сайхан ирээдүйтэй учрах болно.
  • Таны өрсөлдөгч яг одоо номын хуудсаа шуналтайгаар эргүүлж байгаа.

Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА

 

SHARE