Шакира хулгай хийгээгүйгээ нотлохын тулд шүүхийн танхимд дуулжээ

Колумбын 42 настай нэрт дуучин Шакира Изабель Мебарак Риполь бусдын оюуны бүтээлийг хуулбарлан хулгайлсан хэмээн сэжиглэгдэж Испанийн нийслэл Мадридын шүүхэд дуудагджээ.

Шакира 2016 онд Карлос Вивестэй хамтран La Bicicleta гэх дуу гаргасныг ютүбд л гэхэд 1.2 тэрбум удаа хүмүүс үзчихээд байгаа аж. Тэгвэл Кубын уран бүтээлч Ливан Кастельяно Вальдес энэ дууны аяыг 22 жилийн өмнө бүтээсэн Yo te quiero tanto хэмээх дуунаас нь хулгайлсан гэж гомдол гаргасан юм байна.

Шакира хэний ч дууны аяыг хулгайлаагүй гэдгээ мэдэгдээд, хоёр дууны аяын зөрүүг шүүгчдэд мэдрүүлэн тайлбарлахын тулд шүүхийн танхимд аялж дуулж үзүүлжээ. Шүүгчид Шакирагийн тайлбар болон дууг сонссоны дараагаар буруугүй гэж үзсэн байна.

news1.mn Р.Гэгээ

 

 

SHARE