Роналдогийн бүсгүй дотуур хувцас сурталчлах болов

Португалын шигшээ болон Италийн “Ювентус”-ын довтлогч Криштиано Роналдогийн бүсгүй Жоржина Родригес дотуур хувцасны Yamamay брэндийг сурталчлахаар албан ёсны гэрээ байгуулжээ.

25 настай испани бүсгүй Жоржина Италийн Yamamay брэндийг сурталчлах зураг авалтдаа энэ сарын 15-наас эхлэн орж, эхний рекламын гэрэл зургууд түгээд байна.

Жоржина Родригес нь Криштиано Роналдогийн охин Алана Мартинаг төрүүлсэн. Түүнийг дахиад хөл хүнд болсон байж магадгүй гэж хэвлэлүүд сүүлийн хэд хоногт мэдээлж буй юм.

Испанийн Мадрид хотод байрлах Gucci брэндийн салбар дэлгүүрийн зөвлөгч худалдагчийн ажлыг хийж байхдаа Криштиано Роналдотой танилцсан гэдэг. Харин алдартай хөлбөмбөгчтэй танилцснаасаа хойш загвар өмсөгчөөр ажиллах болсон юм.

news1.mn Р.Гэгээ

 

 

SHARE