Киану Ривз автобусны зорчигчдыг хөгжөөж, хөтчөөр ажиллажээ

Холливудын од Киану Ривз автобусны зорчигчдыг хөгжөөж, ойролцоохь хотын талаар мэдээлэл өгч хөтчөөр түрхэн зуур ажиллаад амжсан гэнэ.

Сан-Францискогоос Бербанк руу хөөрсөн онгоц ослын буулт хийхэд хүрч, улмаар зорчигчид зорьсон газар руугаа автобусаар зорчиход хүрсэн байна. Гэтэл зорчигчдын дунд Киану Ривз байж таарч.

Эхлээд жүжигчин эр компанийн ажилтнуудтай хэрхэн цааш зорчих тухайгаа ярилцснаа жирийн иргэдийн хамтаар автобусаар явахаар болжээ. Автобусанд Ривз зүгээр ч нэг шигдээд явсангүй, хөтчийн үүрэг гүйцэтгэж ойролцоохь хот суурингийн талаархи мэдээллийг ухаалаг утаснаасаа олоод олонд уншиж, өгч хөгжилтэй егөөтэй яриа урсгаж явсан гэнэ.

news1.mn Р.Гэгээ

SHARE