Бритни Спирсийг аав нь нөхөрт гарахыг хоригложээ

Нэрт дуучин, 37 настай Бритни Спирс фитнес-дасгалжуулагч Иран Сэм Асгари гэх өөрөөсөө 12 дүү залуутай найзалж буй гэнэ. Хэвлэлүүдийн дурьдснаар бол дуучин эмэгтэй найз залуутайгаа гэрлэхийг хүссэн ч аав нь эрс эсэргүүцэж, хориглосон байна. Охинтой нь гэрлэсэн нэрийдлээр хөрөнгийнх нь хагасыг аваад хаяж одно гэж Спирсийн аав болгоомжилж буй аж.

2007 онд Бритни Спирс сэтгэлийн хямралаас болж биеэ барьж дийлэхгүй хэмжээнд хүрснийг шүүхээр тогтоогоод түүнийг санхүүгийн асуудлаа бие даан хариуцах чадваргүй гэж үзсэн юм. Ингэснээр дуучны хөрөнгө санхүүг төрсөн эцэг нь хариуцах болсон. Өөрөөр хэлбэл, дуучин санхүүтэй холбоотой ямар нэгэн шийдвэрийг дан ганцаар бус заавал аавтайгаа харилцан тохирч шийдэж, гарын үсгээ зурах үүрэгтэй юм.

Хэдийгээр Бритни Спирс “Энэ бол миний насаараа хүлээсэн хүн” гэж баталж буй ч аав нь гэрлэхийг хориглосоор байгаа юм байна.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE