Хакухо: Кисэносато унахдаа юу мэдэрснийг би одоо мэдэрч байна

Мэргэжлийн сумогийн 69 дэх ёкозүна Хакухо М.Даваажаргал өчигдөр Хару башёд түрүүлсэн. Ингэснээр тэрбээр саяхан л эвдэгдэхэд хэцүү мэт санагдаж байсан ёкозүна Тайхогийн 32 түрүүлсэн дээд амжилтыг 10-аар ахиулж, 42-д хүргэсэн билээ.

Гэвч сүүлчийн барилдаанд ёкозүна Какурюү М.Анандтай барилдахдаа баруун гартаа гэмтэл авч, Эзэн Хааны цомыг өргөж чадахгүй байсан. Тэгвэл өнөөдөр Хакухо хэвлэлийн бага хурал уламжлал ёсоор хийлгэхдээ гарын гэмтэл зовиур хэвээр байгааг дурьджээ.

“Гарын зовиур бага зэрэг л буулаа. Өвчинтэй хэвээрээ байна. Кисэносато унахдаа юу мэдэрснийг би одоо мэдэрч байна” хэмээн Хакухо өгүүлжээ.

Хэд хоног амарсны дараагаар Хакухо тойргийн барилдаанд оролцох эсэхээ шийдэх ажээ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE