Range Rover Evoque-ийг дууриалган үйлдвэрлэсэн Хятадуудад их хэмжээний торгууль тавив

Tata Motors-ийн бүрэлдэхүүнд багтдаг Jaguar Land Rover компани Хятадын Jianling Motors Corp-той таван жилийн турш шүүхдсний эцэст ялалт байгуулж чаджээ.

Хятадын зах зээл дээр 2014 онд танилцуулагдсан Landwind X7 нь Range Rover Evoque-г дууриалган үйлвэрлэсэн гэж Jaguar Land Rover үзээд шүүхэд хандсан юм.  Энэ хоёр машин жирийн хүний нүдээр өнгөц харахад ч адил төстэй тал олонтойн зэрэгцээ дотоод эд ангиуд нь хэмжээ яг адил тул Хятадын автомашинд Range Rover-ийн эд ангиудыг суурилуулах явдал олон гарах болсон гэнэ.

Ингээд таван жилийн турш шүүхээр заргалдсны эцэст Бээжин хотын дүүргийн шүүхээс Range Rover Evoque-гийн таван өвөрмөц шийдлийг Landwind X7-д дууриалган үйлдвэрлэснийг тогтоожээ. Ингэснээр Хятадын компанийг  Landwind X7-ийг цаашид үйлдвэрлэх, худалдаалах, рекламдахыг хориглосон байна. Мөн ихээхэн хэмжээний нөхөн төлбөр төлөхийг шаарджээ.

news1.mn Р.Гэгээ

 

SHARE