Швейцарийн хөлбөмбөгчийг хэлээ залгиж үхэх аюулаас аварчээ

Европын Аварга Шалгаруулах Тэмцээний урьдчилсан хэсгийн Гүрж-Швейцарийн 0:2-оор өндөрлөсөн тоглолтын үеэр нэгэн аюултай явдал болж өнгөрчээ.

Гүржийн хамгаалагч Жемал Табизе өрсөлдөгч багийнхаа Фабиан Шертэй бөмбөгийн төлөө тэмцэхдээ хоорондоо мөргөлдсөн байна. Фабиан Шер мөргөлдсний улмаас ухаан алдаж газар унажээ.

Ийм тохиолдолд тамирчид хэлээ залгиж, амиа алдах явдал гардаг. Тэгвэл яг тухайн үед Шер хэлээ залгисан байхад Гүржийн хагас хамгаалагч Жано Ананизе тэр даруй хэлийг нь хоолойноос гаргаж амийг нь аварсан байна.

Английн “Ньюкасл”-д тоглодог Фабиан Шер дараахан нь ухаан орж, тоглолтыг бүтэн тоглож дуусгажээ.

news1.mn Р.Гэгээ

SHARE