Алина Загитовад домогт Катарина Витт баяр хүргэв

Японы Сайтамад болж буй уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОХУ-ын тамирчин, олимпийн аварга Алина Загитова богино болон чөлөөт үзүүлбэртээ магнайлж, улмаар дэлхийн аваргаар тодорсон.

1985 оноос хойш олимпийн аварга болсон уран гулгагч бүсгүй дараа жилийнхээ дэлхийн аваргад түрүүлсэн удаагүй юм байна. 1985 онд Германы домогт Катарина Витт ийм амжилтад хүрснээс хойш Алина Загитова амжилтыг давтсан нь энэ юм.

Мөн нэгэн сонирхолтой тал нь 1988 онд Катарина Витт Калгаригийн олимпийн наадамд Проспер Меримегийн “Кармен” романаас сэдэвлэсэн үзүүлбэрээр түрүүлсэн байдаг. Тэгвэл энэ удаад Алина Загитова мөн “Кармен”-ийг амилуулж, дэлхийн аварга боллоо.

Тиймээс ч Катарина Витт олон нийтийн сүлжээнд “Карменаас Кармен хүртэл. Олимпийн аварга Алина Загитовад анх удаагаа дэлхийн аварга болсонд чин сэтгэлээсээ баяр хүргэе” гэж бичсэн байна.

Катарина Витт олимпийн хошой /1984, 1988/, дэлхийн дөрвөн удаагийн, Европын зургаан удаагийн аварга юм.

news1.mn Р.Гэгээ

 

1988 оны Калгаригийн олимпийн Катарина Виттийн “Кармен”

2019 оны Сайтамагийн ДАШТ-ий Алина Загитовагийн “Кармен”

SHARE