С.Зоригийг хөнөөсөн хэргийн мөрдөн байцаалтын бичлэгийг задлахаас татгалзжээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж С.Зоригийг хөнөөсөн хэргийн шийдвэрлэлт хүний эрхийг ноцтой зөрчсөн, 3 шатны шүүхээс 20-25 жилийн ял сонссон Б.Содномдаржаа нарыг хэлмэгдүүлсэн хэмээн мэдэгдэж тэдний ар гэрээс уучлалт гуйсан юм. Тэгвэл Засгийн газрын өчигдрийн ээлжит бус хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцжээ.

Хуралдаанаар Засгийн газрын гишүүдэд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон ТЕГ-ын дарга Д.Гэрэл нар хэргийн мөрдөн байцаалтын талаар мэдээлэл өгсөн байна. Гэвч прокурорын байгууллагаас мөрдөн байцаалтын бичлэгийг гишүүдэд үзүүлэхийг хориглосон байна.

Тэгвэл өнөөдрийн хуралдаанд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ТЕГ-ын дарга Д.Гэрэл нар уг хэргийн талаар нэлээн дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ. Гэвч прокурорын байгууллагаас Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг Засгийн газрын гишүүдэд үзүүлэхийг зөвшөөрөөгүй байна.

Засгийн газрын гишүүд бичлэгийг ил болгохыг шаардаж байгаа аж.

Эх сурвалж: News1.mn Б.ЭНХ

SHARE