Төв аймагт 9 дүгээр ангийн сурагчид мансуурчээ

Төв аймагт ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ахуйн газ үнэрлэж мансуурсан хэрэг гарчээ. Есдүгээр ангийн 7 сурагч ахуйн газ үнэрлэж мансуурсан хэргийг аймгийн цагдаагийн байгууллага зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн байна.

Төв аймгийн прокурорын газраас аймгийнхаа нийт сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, ерөнхий боловсролын сургууль, худалдаа үйлчилгээний цэг салбар, иргэдэд хандаж энэ талаар сэрэмжлүүлэг гаргажээ.

Эх сурвалж: news1.mn

SHARE