Гэр хорооллын 100 айл цахилгаанаар халдаг дулаалгатай болно

УИХ-ын гишүүн Н.Учрал “Хороондоо сайхан амьдаръя” уриатай “1000 дулаан гэр” төслийг санаачлан зохион байгуулж байна. Агаарын бохирдлыг бууруулах зорилготой уг төсөл Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд хэрэгжиж буй юм.  Төслийн багийнхан АНУ-ын Бригам Янгийн Их Сургуулийн инженерийн тэнхим, Дэзэрэт Олон Улсын Энэрлийн байгууллагатай хамтран гэр хороолол дахь агаарын бохирдлыг бууруулах зорилгоор тортог гаргадаггүй дулааны эх үүсвэр ашиглах, боломжийн үнэтэй, цахилгаан бага зарцуулах халаалтын шийдэл бий болгох, гэрийн дулаан хадгалалт болон үр ашгийг сайжруулах, Монгол гэрийн сайжруулсан Гэр хэлбэртэй байшин төслүүдийг эхлүүлжээ.

Түүнээс гадна төслийн бэлтгэл ажил болгож 2017.07 дугаар сараас 2019.03 сарын хороонд Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны хүчдэлийн уналтын асуудлыг бүрэн шийдвэрлэсэн байна. Мөн 2019.05 дугаар сараас 2019.09 дүгээр сарын хооронд 100 айлд цахилгаан халаагуур бүхий иж бүрэн дулаалга хийж, 20 айлд гэр хэлбэртэй байшинг барьж өгөхөөр төлөвлөжээ.

Эх сурвалж: news1.mn 

SHARE