Ихрүүд ихрүүдтэй нэг өдөр хуримлаж, нэг гэрт амьдарч байна

Шведэд нэг гэрт тун содон хоёр гэр бүл байдаг гэнэ. Нэг айлын хоёр ихэр хүү өөр айлын хоёр ихэр бүсгүйтэй гэрлэжээ. Гэхдээ хуримаа нэг өдөр зэрэг хийсний зэрэгцээ дөрвүүлээ хамтдаа нэг гэрт амьдардаг. Мөн одоо нэг зэрэг хүүхэдтэй болохыг хичээж буй юм байна.

Бриттани ба Бриана Дин хоёрыг ихэр ах дүү Жош болон Жереми Салиерс нар сонирхож эргүүлж эхэлсэн нь хуримаа хамт хийх эхлэл болжээ. Тэд өнгөрсөн оны наймдугаар сард гэрлэсэн юм байна.

Эхний хэдэн сар хамтдаа нэг гэрт амьдрахад тэдэнд маш сонирхолтой зугаатай байгаа гэнэ. Оройдоо хамтдаа салхинд гарна. Заримдаа хос хосоороо тусдаа зугаалдаг ч ихэвчлэн дөрвүүлээ хамтдаа байх дуртай ажээ.

 “Биднийг хүмүүс хосоо сольдог гэж буруугаар бодохвий. Тийм юм огт байхгүй. Бид өөр өөр өрөөнд, өөр өөрсдийнхөө орон дээр унтдаг. Бид зүгээр л дөрвүүлээ хамт амьдрахыг хүссэн юм. Одоо зэрэг хүүхэдтэй болохыг хүсч байгаа. Хүүхдүүд гүйлдээд эхэлбэл бидний амьдрал бүр ч гоё болно” хэмээн Жош Салиерс өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE