Ц.Элбэгдорж: Миний өрөөнд нэгжлэг болоогүй

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн албан өрөөнд нэгжлэг хийсэн тухай зарим хэвлэл мэдээлж байна. Тодруулбал, түүний өрөөнд хууль хяналтынхан нэгжлэг хийж уран зургууд хурааж авсан тухай юм.

Гэвч энэ тухай мэдээллийг экс Ерөнхийлөгч үгүйсгэж байна. Тэрээр “Женко технологи. Таван толгойд бүрдүүлсэн цаас нь болохоо байсан уу. Эсвэл 10 хоногийн өмнөд төрд шахсан 280 сая долларын шороо нь олны анхааралд орох гээд байна уу. ШХАБ-д гишүүнээр элсэх санаархал нь бүтэхээ байсан уу. Миний өрөөнд нэгжлэг болоогүй. Би зураг цуглуулдаг, зураг хулгайлдаггүй” гэжээ.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE