Голомт банк Монгол Улсаас анх удаа UNEP FI-д нэгдэнэ

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн санхүүгийн санаачилга (UNEP FI)-ын хүрээнд Голомт банк дэлхийн 19 орны 28 банктай хамтран “Хариуцлагатай банкны зарчмууд”-ыг боловсруулан гаргалаа. Энэхүү зарчмуудын үндсэн зорилго нь байгаль орчин, нийгмийн тогтвортой хөгжилд хүрэхэд банкны салбарын оролцоо, нөлөөллийг нэмэгдүүлэх юм.

Голомт банк нь анх 2017 онд UNEP FI-д нэгдэн бусад банкууд, санхүүгийн салбарын оролцогчдыг нэгдэхийг уриалан ажиллаж байгаа бөгөөд Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбоотой хамтран UNEP FI-ын “Хариуцлагатай банкны зарчмууд”-ыг танилцуулах форумыг анх удаа зохион байгуулсан юм.

Энэхүү уулзалтаар оролцогчид UNEP FI-ын “Хариуцлагатай банкны зарчмууд” болон тэдгээрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, Монголын Тогтвортой Санхүүжилт (ТоС)-ийн зарчмуудын уялдаа холбоо, тогтвортой хөгжил, ногоон бизнесийн ач холбогдлын талаар хэлэлцсэн юм.

SHARE