Томуу, томуу төст өвчний хувь өндөр байна

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт томуу, томуу төст өвчний тохиолдол 897 оношлогджээ. Шинээр хэвтсэн өвчтөний 98 буюу 21.4 хувь нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байна гэж НЭМГ-аас мэдээлж байна.

Томуу, томуу төст өвчин нийт үзлэгийн 8.1 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн дундаж түвшнээс 3.3 хувиар их, өнгөрсөн оны мөн үеэс 4.0 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн 7 хоногт  цагаан сар, амралтын өдрүүд тохиож, нийт амбулаторийн үзлэг буурсантай холбоотой юм.

Нийт өвчлөгсдийн 40.9 хувийг 0-1 нас, 23.8 хувийг 2-4, 16.6 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 974 дуудлага ирснээс 38.7 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.

Эх сурвалж: news1.mn 

SHARE